МҮОХ, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй санамж бичиг байгуулав

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-19 20:18:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2021.01.19/ гарын үсэг зурлаа.

 

МҮОХ хилийн чанадад амьдарч буй монголчуудтай хамтран өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх хүрээнд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад өвлийн спортыг хөгжүүлэхэд спортын хэрэгсэл эх орондоо илгээх аян өрнүүлэх энэхүү санамж бичигт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нар гарын үсэг зурсан байна.



Тус уулзалтад мөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Отгонцагаан, ХЧМХ-ны дэд тэргүүн А.Долгион, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар оролцжээ.

Холбоотой мэдээ