Шалган нэвтрүүлэх товчоогоор 4331 зорчигч орж, 3718 зорчигч хотоос гарчээ

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-01-20 13:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1427 тээврийн хэрэгслээр 4331 зорчигч хот руу орж ирсэн байна.


Харин энэ хугацаанд 1485 тээврийн хэрэгслээр 3718 зорчигч Улаанбаатар хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Нийт 8049 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиодол бүртгэгдээгүй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ