Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-20 15:51:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл"-ийг байгуулж, ажиллах журмыг хэлэлцэн баталлаа.

Орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга тэргүүлж, аймгийн Засаг дарга болон Ажлын албаны дарга орлох ба 27 төрийн байгууллагын удирдлагууд, холбогдох мэргэжилтнээс зөвлөл бүрдэх ажээ. Тус зөвлөлийн ээлжит хуралдааныг жилд 2 удаа, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, зөвлөмж, чиглэл гаргаж ажиллана.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тооцон төлөвлөх бөгөөд аливаа аюулт үзэгдэл, осол тохиолдохоос өмнө урьдчилан сэргийлэн, гамшгийн дараа сэргээн босгох үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангаж, ажиллах журам болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн шуурхай зохион байгуулж ажиллах зорилготой аж.

 

Холбоотой мэдээ