Он гарсаар түлэгдэлтийн 10 гаруй тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-21 12:46:24

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед цахилгаан хэрэгсэл, бусад зүйлтэй холбоотой ахуйн түлэгдэлт, гэмтэл нэлээд гарч байна. 

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ирж буй түлэгдсэн хүмүүсийн дийлэнх хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал, он гарсаар ахуйн түлэгдэлт, гэмтэлтэй холбоотой 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн аж.

Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдүүд гэртээ илүү их цаг өнгөрүүлж байгааИймээс бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх, гэртээ аюулгүй орчин бүрдүүлэх, түлэгдэлтээс гэр бүлийн гишүүдээ хамгаалах, урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

Мөн түлэгдэлтийг эмчлэх арга түлэгдсэн зэрэг, талбайнаас шалтгаалан өөр өөр байдаг. Үүнд нэгдүгээр зэргийн түлэгдэлт бол гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх боломжтой. Харин хоёр, гуравдугаар зэргийн түлэгдэлт бол яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай аж.

Холбоотой мэдээ