Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-22 12:43:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан хэлэлцэх асуудал танилцуулснаар завсарлав.


Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулсан нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь намын бүлэг, түүнчлэн Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. 


Чуулганаар, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэхээс гадна Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөөд байсан. Үүнээс гадна Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал багтаж байв.

Холбоотой мэдээ