Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-26 09:54:23

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай захирамжид гарын үсэг зурлаа. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.


"ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-ын Аюулгүй байдлын алба, Приморийн хязгаарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Оросын Холбооны Улс дахь  Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотод нээх Монголын талын хүсэлтийг зөвшөөрсүгэй" гэж захирамжид дурдсан байна.


Ерөнхий сайд мөн түрээслэх буюу худалдан авах нөхцөлтэйгөөр албан болон орон сууцны байраар хангах зэргээр худалдааны төлөөлөгчийн газраа тохинуулахад нь Монгол Улсад туслах, мөн зохион байгуулалтын бусад асуудлыг шийдвэрлэхийг Приморийн хязгаарын Засгийн газарт зөвлөв.


Төлөөлөгчийн газрыг хэдийд нээх талаар мэдээлээгүй байна.


 


Холбоотой мэдээ