Эмнэлгийн ариун цэврийн байгууламжийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-27 09:59:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Энхжаргал нар Нэгдсэн эмнэлгийн Төрөх, Хүүхэд, Эрчимт эмчилгээ, Мэс заслын тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнгөрөгч онуудад аймгийн эрүүл мэндийн салбарт олон бүтээн байгуулалт хийсний дотор Хүүхдийн эмнэлэг барьсан, Яаралтай тусламжийн тасгаа шинэчилсэн, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан, түргэн тусламжийн машинуудаа шинэчилсэн. Дээрх ажлуудтай Засаг дарга биечлэн танилцахдаа, "Улс шийдээд, хийгээд өгч байхад хайрлаж, арчилж, хамгаалж эзэмших нь хэн хүний үүрэг. Үүргээ сайтар хангаж ажиллах нь чухал"-ыг тасгийн эрхлэгчдэд сануулж байв.
Нэгдсэн эмнэлгийн ариун цэврийн байгууламж буюу цэвэр бохирын шугам түүний дагалдах тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэлт, сайжруулалт хийх шаардлагатай болжээ. Мөн дээврээсээ дулаан алдалтын байдалтай, дулааны улиралд дээд давхрууд дусаал усанд автдаг тухайд эрүүл мэндийн салбарын удирдлагууд энэ үеэр ярьж байлаа.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан асуудалтай танилцаад холбогдох байгууллагын удирдлагуудад Нэгдсэн эмнэлгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, дээврийн засварын зураг төсвийг даруй хийж танилцуулах үүрэг өгөв.
Холбоотой мэдээ