Их Британийн шинэ хувилбар долоо хоногт 10 улсад илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 12:46:57

МОСКВА. /TASS/. Хамгийн анх Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол дэлхийн 70 гаруй оронд бүртгэгджээ.


"Бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг коронавирусний “VOC-202012/01” төрөл 1 дүгээр сарын 19-нөөс хойш өөр 10 улсад илэрснээр тус хувилбараар халдварласан тохиолдол нийт 70 улсад бүртгэгдлээ" хэмээн ДЭМБ мэдэгдсэн байна.


Шинэ хувилбар нь бусад төрлөөсөө илүү хурдан халдварлах чадвартайгаас гадна халдвар авсан тохиолдолд илүү хүнд хэлбэрээр илэрдэг болохыг судалгааны дүн харуулсан юм. Энэ дүнг ДЭМБ судалгааны урьдчилсан дүн гэж үзэж байгаа бөгөөд цаашид илүү их дүн шинжилгээ хийх шаардлагатайг сануулан дурджээ.


Үүнээс гадна хамгийн анх ӨАБНУ-д илэрсэн коронавирусний “501Y.V2” хэмээх шинэ хувилбараар халдварласан тохиолдол 1 дүгээр сарын 19-нөөс хойш өөр 8 улсад бүртгэгдэж, нийт илэрсэн улсын тоо 31 болжээ. Бразилын “P.1” хувилбар мөн өнгөрсөн пүрэв гаргаас хойш нийт 8 улсад илэрсэн байна. 

Холбоотой мэдээ