Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2021-01-29 14:11:36

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Тэлмүүн таур" хотхоны 605 дугаар байрны оршин суугч коронавирусний халдвартай нь батлагдсанаар тус байранд энэ сарын 27-ноос хөл хорио тогтоогоод байсан.  


Тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийжээ.

Шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын энэ сарын 29-ний А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа.

 

Холбоотой мэдээ