Сум хоорондын гарах, орох хөдөлгөөнд иргэд асуумж бөглөн зорчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-02 10:10:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумаас гарах хөдөлгөөний гол цэг болсон “Шаамар-6 пост дээр өдөр бүр зургаан албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Энэ сарын нэгний өдрийн байдлаар Сүхбаатар суманд Улаанбаатар хотоос хүнс, шатахууны тээвэр болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дөрвөн тээврийн хэрэгслээр 9 иргэн ирсэн байна. Бусад аймаг, сумдаас 120 тээврийн хэрэгслээр 263 иргэн иржээ. Харин Сүхбаатар сумаас Улаанбаатар хот руу дөрвөн тээврийн хэрэгслээр 9 иргэн, бусад аймаг, сум руу 130 тээврийн хэрэгслээр 280 иргэн гарсан байна. Харин Улаанбаатар хот болон бусад аймаг, хот руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээг үндэслэн гаргаж байгаа бол сум хоорондын гарах, орох хөдөлгөөнд иргэд асуумж бөглөн зорчиж байна.

Үүнд Сүхбаатар сумын Онцгой комисс хяналт тавин ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ