Төв аймагт 115 нэр дэвшигч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-07 22:40:38
Yesukheitumur Tumurbaatar

2016 оны Төв аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс үнэмлэхээ  гардаж авлаа. Зуунмод сумын Солонго цогцолборт 6 сарын 7-нд болсон нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаанд дөрвөн намын 115 нэр дэвшигч оролцсон байна. 

Аймгийн ИТХ-д АН-аас 41  , МАН-аас  41,  МАХН-аас 24, ХҮН-аас найм, бие даагч нэг  дэвшиж байгаагийн 22.8 хувь нь эмэгтэй, 71.2 хувь нь эрэгтэй байна. Эдгээр хүмүүс 32 тойрог, 41 мандатын төлөө өрсөлдөх бөгөөд энэ удаагийн сонгуульд 86 сонгуулийн байр, 750 ажилтан ажиллана.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Нямдоржийн хэлснээр одоогийн байдлаар 59823 сонгогч байгаа ба энэ тоо  6-р сарын 24-нд эцэслэн гарах аж.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ