"E-Mongolia"-г эрчимжүүлэх шаардлагатайг Засгийн газрын гишүүдэд санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-03 10:12:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилготой E-Mongolia төслийг эрчимжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдэд санууллаа. 


Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн 180 гаруй үйлчилгээг цахим нэг цонхны E-Mongolia үйлчилгээгээр үзүүлж байна. Цаашид 592 үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэхээр зорьж байгаа юм.


Ташрамд дурдахад, Засгийн газрын хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд УОК-ын өчигдрийн хуралдаанаар тодорхой шийдвэр гараагүй тул Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцээгүй байна.


E-Mongolia төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ