Нэр дэвшигчдэд уриалга гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-08 09:40:49

Төрийн хуулийг чанд сахиж, сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчдэд уриалсан байна. Уг уриалгыг нэр дэвшигчийн үнэмлэхтэй нь хамтатган Дундговь аймгийн ИТХ- ын сонгуульд өрсөлдөх 119 нэр дэвшигч бүрт гардуулжээ.

Уг уриалгад “Түмэн олныхоо итгэлийг хүлээж төрийн жолоог атгалцах ариун үйлсийн гараанд байгаа танд амжилт ололтын бариандаа алтан жолоогоо өргүүлэхийн ашидын билэгт ерөөл өргөж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, сонгуульдаа шударгаар өрсөлдөхийг уриалж байна” гэжээ.

Дундговь аймгийн ИТХ-ын сонгуульд энэ удаад 23 тойргийн 35 мандатын төлөө 4 намын 107, бие дааж нэрээ дэвшүүлсэн 12 нэр дэвшигч өрсөлдөх юм.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ