Улаанбаатарт 23-25 хэм дулаан
ЛАВЛАГААБаруун зүгийн нутгийн зүүн хэсэг болон төвийн нутгаар үүлэрхэг бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Их нууруудын хотгор болон Говь талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.