БНСУ-руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу, Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу энэ сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр болжээ.
Тус
нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна.
Ингэснээр энэ сард нийт таван удаагийн нислэгээр 1070 орчим
иргэн эх орондоо ирэх юм.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст, өчигдрийн байдлаар 4932
иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Тэдний:
51
буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
365
буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
58
буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
88
буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
6
буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
4364
буюу 88.5 хувийг хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын
Шуурхай штабаас мэдээллээ.