Эрдэнэт хотын 40 жилийн ойгоор 40 хүүхдийг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-08 14:06:55
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан урлаг,  спортоор өндөр амжилт үзүүлсэн 40 хүүхдийг Аймгийн засаг дарга С.Дангаасүрэн “Шилдэг хүүхэд”-ээр өргөмжилж шагналаа. 

Шагнал гардуулах үеэр Засаг дарга С.Дангаасүрэн хэлэхдээ,  “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны эрхийг хангах, тэдэнд ээлтэй орчинг бий болгох, хүүхдэд чиглэсэн хөгжил, хамгааллын цогц үйлчилгээг сайжруулах зорилгоор сүүлийн 3 жилд аймаг орон нутгийн төсвөөс 537.8 сая төгрөг, боловсролын үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 6.8 тэрбум, Засгийн газар Олон улсын байгууллагаас 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Мөн тив, дэлхий, олон улс, улсын чанартай уралдаан тэмцээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын 700 орчим сурагч амжилттай оролцож, тэднийг урамшуулан дэмжихэд аймаг, орон нутгаас 74.5 сая төгрөг зарцуулсан байна. Цаашдаа орон нутгийн зүгээс хүүхдүүд та бүхнийг бүхий л талаар дэмжин ажиллана”  гэсэн юм.

                                                                                                                   Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ