Ахмад дипломатчидтай хамтран ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-09 17:29:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус яамны дэргэдэх Ахмадын хороо, мөн Дипломатын Академи, Монголын Элчин сайд нарын клубийн удирдлагыг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.


ГХЯ-ны Ахмадын хороо, мөн Дипломатын Академи, Монголын Элчин сайд нарын клубийн удирдлага Монгол Улсын Гадаад харилцааны сайдын өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон Б.Батцэцэгт баяр хүргэж, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөж, цаашид хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахмад дипломатчдын төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд ахмад дипломатчдын оролцоо, үнэтэй зөвлөгөө чухал ач холбогдолтойг онцолж, цаашид ажил хэрэгч байдлаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ