Беларусийн Үндэсний статистикийн хороотой туршлага солилцох цахим семинар зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2021-02-10 13:35:21

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Бүгд Найрамдах Беларусь улсын статистикийн хороотой туршлага хуваалцах анхны цахим семинар өнөөдөр боллоо.


Хоёр улс статистикийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2020 онд байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийн хүрээнд, 2020-2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө баталсан юм. 


Тус семинараар, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, ААН-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй коронавирусний нөлөөлөл, коронавирусний  нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны үр дүнг танилцуулав.


Бүгд Найрамдах Беларусь улсын статистикийн хорооноос тус улсын 2019 оны хүн амын тооллогын үр дүн, коронавирусний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, туршлагаа хуваалцсан байна.

Уулзалтын үр дүнд хоёр тал төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, харилцан туршлага судлах семинарыг тогтмол хийхээр боллоо.

Холбоотой мэдээ