Өвөрхангайн ИТХ-д 87 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-09 01:33:41

Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.

Энэ удаагийн сонгуулиар 28 тойрогт 3 намын 90 нэр дэвшигч өрсөлдөхөөр хүсэлт өгсөн ч гурван нэр дэвшигчийн материал шаардлага хангаагүй тул буцааж, 87 нэр дэвшигчийн үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хороо гардууллаа. Тодруулбал Монгол Ардын Намаас 41, Ардчилсан намаас 41, Монгол Ардын Хувьсгалт Намаас 4 нэр дэвшигч аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.

Мөн сонгуулийн 150 хэсэгт 71785 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд иргэдийг санал өгөх харъяа байранд очиж өөрийн болон хамаатан, ах дүүсийнхээ нэрсийг нягталж үзэхийг Сонгуулийн хорооноос уриалж байна.

Хэрэв зөрчилтэй байвал санал авах өдрөөс 14 хоногийн өмнө буюу 6 сарын 15-аас өмнө өргөдлөө өгч баталгаажуулах юм байна.

Мөн аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд ажиллах менежер, шатар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг сумын сонгуулийн хорооноос, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд ажиллах менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг аймгийн сонгуулийн хорооноос тус тус олгох юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ