Өвөрхангайгаас УИХ дахь 3 суудлын төлөө 16 хүн өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-09 01:48:27

2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас  гурван мандатын төлөө 16 нэр дэвшигч өрсөлдөхөөр батламжаа гардан авлаа.

Сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Өвөрхангай  аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин суманд МАН-аас УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-аас УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МАХН-аас МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт, Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс Оюуны олимпийн аварга А.Отгонбаатар, Хаан сонголт эвслээс Хөгжлийн хөтөлбөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр, бие даагч Өрнөх гал ХХК-ийн ерөнхий захирал Б.Энхтөр нар нэр дэвшээд байна.

Арвайхээр, Тарагт сумыг хамарсан 20 дугаар тойрогт МАН-аас Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, АН-аас Дэлгэрэх хүнс ХК-ийн ерөнхий захирал Д.Жаргал, МАХН-аас Засагт хан дээд сургуулийн ТЗУ-ын тэнхимийн эрхлэгч Ё.Бямбатогтох, БНН-аас Ньюплан ХХК-ийн захирал Ж.Дорждагва, бие даагчаар Өмгөөллийн Ёс ХХН-ийн партнер Д.Миеэгомбо, Өндөр Гэгээн Занабазар сангийн ерөнхийлөгч Т.Хасбаатар нар нэр дэвшсэн бол 21 дүгээр тойрог буюу Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан суманд МАН-аас МАН-ын Бага хурлын гишүүн С.Чинзориг, АН-аас УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг, МАХН-аас Некст стар ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Цэндээ, бие даагчаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар нар тус тус нэр дэвшжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ