Халдварын голомттой газрын малд 65000 тун вакцин хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-09 10:31:05

Хөвсгөл аймгийн хэмжээнд мал амьтны халдварт өвчин он гарсаар 10 орчим бүртгэгджээ. Урин дулааны цагт голомттой газрын өвчлөл сэргэдэг учраас өвчний голомт бүхий газруудад урьдчилан сэргийлэх зорилгоор 65000 тун вакциныг хийсэн байна.

Мөн өвчлөл гарсан шаардлагатай тохиодолд хэрэглэх 5000 тун вакциныг нөөцөлсөн байна. Сүүлийн үед бороо хур элбэг, өвс ногоо сайн ургаж байгаатай холбогдуулан малын дотрын халдварт хордлого эрс нэмэгдэж байгаа учраас орон нутгийн малын эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж 22 сумын 30 гаруй малын эмч нар хамрагджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ