Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ Казахстанд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-16 09:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын Алматы хотод 2021 оны дөрөвдүгээр сарын 12-17-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны логог танилцуулав.


Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний логог Алматы хотын сүлднээс санаа авч бүтээжээ.


Тодруулбал, Алматы хотын найман дүүргийг төлөөлж буй найман цэцэг бүхий алимны модны мөчир амандаа зуусан цоохор ирвэсний дүрсэл бүхий логог олон нийтэд танилцуулсан байна.



Холбоотой мэдээ