Оросын хөлөг онгоцууд Сенкакү арлын бүсэд нэвтэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-09 12:49:11

ТОКИО. /NHK/. ОХУ-ын Тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц Дорнод Хятадын тэнгис дэх Сенкакү арлын орчмын Японы газар нутагт хамаарах тэнгисийн усан хилээс холгүй орших бүсэд пүрэв гарагийн өглөө нэвтрэн орсон байна.

Японы Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Оросын хөлөг онгоцууд пүрэв гарагийн үүрээр Сенкакү арлын өмнөд хэсэг дэх дээрх бүсэд ойрхон явж байсан ажээ.

Тухайн үед Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоц тухайн бүсэд 2 цаг орчим саатаж байгаад үүрийн 3 цаг 10 минутад гарч явсан байна.

Тус бүсэд Хятад болон Оросын хөлөг онгоцууд ямар зорилгоор нэвтэрсэн болон эдгээр үйлдэл нь хоорондоо ямар нэгэн холбоотой эсэхийг Японы Батлан хамгаалах яам шалган тодруулах ажээ.  

Х.Сарнай




 

 

 

 

 

Холбоотой мэдээ