Цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэх төлбөрийн хэмжээг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-17 19:20:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөөр орлуулан хаах төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй ижил байлгахаар тогтов. 


Тодруулбал, ноднин цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахад зургаан сая 350 мянга, 895 төгрөг байсан юм. Тэгвэл энэ жил мөн ижил мөнгөн дүнгээр цэргийн албыг дүйцүүлэн хаах юм байна. 


Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог аж.

Холбоотой мэдээ