НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэл, Монгол Улсын Засгийн газартай ирэх 5 жилд хамтран хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг боловсруулах суурь үнэлгээ хийж байгаа талаараа танилцуулав.
НҮБ, түүний системийн байгууллагуудад Ковид-19 цар тахалтай
тэмцэх, вакцинжуулахад манай
улсад ихээхэн дэмжлэг үзүүлж,
шуурхай хамтран ажилласанд Сангийн
сайд талархал илэрхийллээ.
Тэрбээр, “НҮБ-ын
дэмжлэгээр хэрэгжүүлж буй Монгол Улсад үр дүнтэй, дунд
хугацааны төсөвлөлт нэвтрүүлэх, тогтвортой
хөгжлийн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн хүрээ
боловсруулах” хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд бусад яамыг манлайлан
ажиллана” гэв.