“КОВАКС” хөтөлбөрийн эхний ээлжийн вакциныг ирэх сард хүлээн авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-26 13:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ, Гави болон Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл хамтран хэрэгжүүлж байгаа “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс ирэх сард эхний ээлжийн 25 мянга 740 тун Файзер, 163-276 мянган тун Астразенека вакцин авахаар ажиллаж байна.


Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэхдээ, “Монгол Улс Энэтхэгийн “Serum” хүрээлэнд “Covishield” нэрээр үйлдвэрлэж буй Астразенека  вакцинаас 150 мянган тунг авсан. Мөн БНХАУ-ын “Синофарм” компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хамтран гарган авсан "BBIBP-CorV" вакцинаас 300 мянган тунг хүлээн авсан. Маргааш буюу энэ сарын 27-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ОХУ-ын “Спутник-V” /Гам-КОВИД-Вак/ вакцин хүлээж авна. Коронавирусний эсрэг вакцин худалдан авах ажлын багийн тооцооллоор 2 сая гаруй иргэнээ вакцинжуулахаар тооцож байгаа бөгөөд энэ чиглэлд ГХЯ идэвхтэй ажиллаж байна. КОВАКС хөтөлбөрөөр 600 мянга орчим иргэнээ вакцинжуулах 1.2 сая тун вакцин авах юм” гэлээ.

Холбоотой мэдээ