"Хөгжлийн цаг" иргэдтэй уулзах уулзалтыг ням гараг бүрт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-02 10:20:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Ард иргэдийн саналд тулгуурласан бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхээр "Хөгжлийн цаг" иргэдтэй уулзах уулзалтыг ням гараг бүрт зохион байгуулж байгаа. 2-р сарын 28-нд болсон уулзалтаар иргэд Төрийн албаны шалгалт, томилгоог шударга, ёс зүйтэйгээр зохион байгуулахыг аймгийн удирдлагуудад сануулсан.
Энэ удаагийн уулзалтаар иргэд дараах саналуудыг гаргалаа.
-Ковидын үед ажиллах стандартыг нэвтрүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, урьдчилан сэргийлэх төлөвлөгөө арга хэмжээг сайжруулах
-Өмнөговь аймагт нэн шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах
-Төрийн албаны шалгалт, томилгоог шударга, ёс зүйтэйгээр зохион байгуулах
-Улсын хэмжээнд хөл хориог сулруулж байгаа ч ногоон бүсээ хамгаалж үлдэхийн тулд аймгийн хувьд дэглэм журмаа чангатгах
-Ашиглалтын хугацаа дууссан байруудыг дахин төлөвлөлтөд оруулах /6,7,8/
-Ундны усыг цэвэршүүлэх, хатуулгыг бууруулах
-Аймагтаа 100 буудалт даамны спортыг хөгжүүлэхэд дэмжиж ажиллах гэх мэт саналуудыг гаргасан юм. Энэхүү гаргасан санал асуудлуудыг холбогдох алба, хэлтэс, агентлаг, удирдлагуудад уламжлан шийдэж ажиллах юм байна.
Холбоотой мэдээ