Хүр эрвээхэйн голомттой газарт устгал хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭнэ жил Орхон аймаг 300 га талбайд хортон шавьж устгана. Устгалыг хийхээс өмнө ямар төрлийн шавьж тархалттай байгааг судалсан байна.
Өнгөрсөн хаврын хийсэн судалгаар тус аймагт Булган аймгийн Бугат сумын Лосын даваа буюу Орхон аймгийн Баян-Өндөр уулын ард хэсэгт сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр, Жаргалант сумын “Согоот хонгор морьт” гэсэн газар өрөөсгөл хүр эрвээхэйн голомттой нь тогтоогдсон байна. Судалгааг орон нутгийн хөрөнгөөр хийсэн бөгөөд ойролцоогоор 5900 га талбайг шинжилжээ. Хортон шавьж устгалтыг энэ сараас хийх гэнэ. Энэ үеэр тухайн бүс нутагт 15-20 хоногийн хорио цээр тогтооно.
Өнгөрсөн онд Орон нутгийн төвсөөр 400 га талбайд шавьж устгалын ажил хийжээ.
Б.Оюун-Эрдэнэ