Үхэр, могой жилтнээ сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-03-02 07:55:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 18. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

 

Барилдлага: Хүчин төгсөх


Шүтэн барилдлага: Өтлөхүй үхэхүй


Суудал: Уул


Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеиэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

 

Мод суулгах, нарийн зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

Холбоотой мэдээ