Коронавируст халдварын 44 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 44 хүнээс коронавирус илэрчээ. Үүнээс Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3076-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2557 болж байна. Гадаад орноос зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.
Улсын хэмжээнд нийт 19 507 хүнд шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,
Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 657 хүн эмчлүүлж байгаагаас 591 нь хөнгөн, 57 нь хүндэвтэр, 7 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.