Шинэ Зеландад цунами болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-05 09:38:58

МОСКВА. /New Zealand Herald/. Шинэ Зеландад цунами болж магадгүй байгаатай холбогдуулан эрх баригчид Хойд арал дээр яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийх шаардлагатай байгаа тухай мэдэгджээ.


Шинэ Зеландын Кермадек арлууд орчимд 6.5-аас 8.1 хүртэлх магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсны дараа ийм анхааруулгыг өгчээ.


Газар хөдлөлтийн улмаас олон мянган оршин суугч гэрээсээ явж, зам дээр түгжрэл үүссэн байна. Тодруулбал, Фангареи хотоос гарах хөдөлгөөнд хүндрэл үүсжээ.


Түүнчлэн Номхон далайн өмнөд хэсгийн Вануату, Шинэ Каледонид 3 хүртэлх метрийн өндөртэй цунами болох аюултай байгааг анхааруулав. Номхон далайн хэд хэдэн оронд 1 метр хүртэлх өндөртэй цунами болж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ