“Эрдэнэс-Тавантолгой” ХК бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн биржид хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-05 15:13:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөг болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр хүргэлээ.


Энэ нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой юм.


Хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.  Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тн нүүрс олборлож, 172.6 сая тн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй аж.



 

Холбоотой мэдээ