Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-05 16:35:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ё.Розенбергийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтаар сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахлыг даван туулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээний талаар мэдээлсний зэрэгцээ монгол залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Монгол Улсад хэрэгжүүлж буй боловсролын чиглэлийн хөтөлбөрүүдээ Монгол Улсын Засгийн газрын бодлоготой уялдуулан өргөжүүлж, хамтран ажиллах боломжтойгоо Германы Элчин сайд Ё.Розенберг мэдэгдэв.


Талууд мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ жил хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцов.

Холбоотой мэдээ