Мьянмарт хүүхдүүд амиа алдсан явдлыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-05 17:16:31

НЕЙПИДО. /UN/. НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ хүүхдүүдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэнд уриаллаа.


"Мьянмарт лхагва гаргийн байдлаар таван хүүхэд амиа алдаж, дөрвөн хүүхэд хүнд шархадсан байна" гэж Хүүхдийн сан пүрэв гарагт мэдээлжээ. Мөн 500 гаруй хүүхэд баривчлагдсан гэх тооцоо байна.


Мьянмарын цэргийнхэн хоёрдугаар сарын эхээр цэргийн эргэлт хийж, засгийн эрхийг булаан авснаас хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм.


НҮБ-ын мэдээллээр, аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэсний улмаас амиа алдсан хүний тоо 50 давжээ.  

Холбоотой мэдээ