"Монгол алт", "Тав" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-05 19:33:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 46 ХК-ийн  610,787,405.55 төгрөгийн үнийн дүн бүхий 1.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

"Монгол алт" (ERS+14.68%) болон "Тав" ХК (TAV+6.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-9.09%) болон "Хөх ган" ХК (HGN-7.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 77,615 нэгж эрхийг нийт 12.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.89 хувиар өсөж, 33152.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,561,728,189,097.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ