Б.Бат-Эрдэнэ АНУ-ын коллежийн хошой аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-08 09:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионд Болдмаагийн Бат-Эрдэнэ 63.96 кг-ын жингийн аварга болов. 


Тэрээр Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн 3 дугаар дамжаанд сурдаг бөгөөд тав барилдан түрүүлснээр тус тэмцээний хошой аваргаар тодорч байна.


Б.Бат-Эрдэнэ 1994 онд Өвөрхангай аймагт төржээ.



Тэрбээр “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэж залуучуудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байжээ.

Холбоотой мэдээ