Баянгол дүүрэгт таван обьектыг хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-08 15:39:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүрэгт шинээр 5 обьектыг өнөөдөр хамгаалалтад авсан тухай тус дүүргийн Шуурхай штаб мэдээлэв.

 

Тодруулбал, 3-р хороо 35/а байр, 4-р хороо СОТ 3 байр, 6-р хороо 22 дугаар байр, 11-р хороо 43/а байр, 25-р хороо 103 байрыг хамгаалалтад авчээ.

 

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 7 обьект хамгаалалтад байна.

2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц, гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрладаг Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байна.

Иймд, иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг БГД-ийн Шуурхай штаб уриаллаа.

Холбоотой мэдээ