Рашааны найрлагыг тодорхойлно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-09 17:39:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байдаг томоохон рашааны найрлагыг тодорхойлох ажлыг зохион байгуулахаар болжээ. Хануй, Цагаан гол, Хунт, Их булаг зэрэг эмчилгээ, сувилгааны төрлийн рашааны физик шинж чанар, химийн найрлагыг тодорхойлох ажлыг энэ оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хийхээр аймгийн Засаг дарга шийдвэрлэжээ. Энэ ажлыг аймгийн байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Сэлэнгэ, Хануй голын сав газрын захиргаа гэрээ байгуулан гүйцэтгэх юм байна. Нийтдээ 18 рашааны физик шинж чанар, химийн найрлагыг тодорхойлоход 8,0 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ