Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-11 10:01:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Найжил Адамстай өчигдөр цахимаар уулзлаа. 


Уулзалтаар, хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн батлан хамгаалах, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах, сонгуульд харилцан дэмжлэг олгох зэрэг тодорхой саналуудыг хэлэлцэв.


Цахим уулзалтаар мөн цар тахлын тархалтыг саармагжуулж, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг нь бууруулах арга замууд, вакцин нийлүүлэх, дархлаажуулах ажлын талаар хөндөж ярилцлаа.

Холбоотой мэдээ