Францад таван сая хүн вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-14 11:45:52

ПАРИС. /ЛОНДОН/. Манай улсад вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 5 саяд хүрсэн хэмээн Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.


“Одоогийн байдлаар 5 сая иргэн вакцинжуулалтад хамрагдаад буй нь хүн амын 7 орчим хувийг эзэлж байна. Иргэдээ хамгаалахын төлөө харамгүй сэтгэл гаргасан хүн бүхэнд талархаж байна. Бид хамтдаа вирусыг ялна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсандаа тэмдэглэсэн байна.


Гэсэн ч Францад халдварт өвчний нөхцөл байдал муудаж байгааг Кастекс өмнө нь Питье-Сальпетриер эмнэлэгт зочлох үеэрээ мэдэгдсэн юм. Ялангуяа нийслэлийн Иль-де-Франс дүүрэгт нөхцөл байдал даамжирч, эрх баригчид өвчтөнүүдийг эмчлүүлэхийн тулд өөр бүс нутаг руу шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 4 045 319 тохиолдол Францад бүртгэгдэж өвчний хүндрэлийн улмаас 90 315 хүн нас баржээ. Сүүлийн долоо хоногт 9.6 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Холбоотой мэдээ