Зөвхөн цаг авсан иргэдээс шинжилгээ авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-17 14:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр "COVID-19" халдвар илрүүлэх шинжилгээг 11 цэгт авч байна.


Эдгээр нь Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 2 байршилд буюу 48 болон 69 дүгээр сургуульд, Сонгинохайрхан дүүргийн мөн 2 байршилд буюу 62 болон 67 дугаар сургууль дээрх цэгүүд юм.

Сүхбаатар дүүргийн 31, Хан-Уул дүүрэгт 18 дугаар сургууль, Чингэлтэйд 50 дугаар сургууль, Багануур дүүрэгт Халдвартын тасагт, Налайхад амбулаторийн хуучин байранд, Багахангайд Эрүүл мэндийн төвд тус тус авах талаар ЭМЯ-наас мэдээллээ. Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх аж.



Холбоотой мэдээ