Коронавирусээр халдварласан иргэний биеийн байдал дунд зэрэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-17 17:02:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Оюутолгой" ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусээр халдварласан нь батлагдсан нэг иргэнийг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдал дунд зэрэг байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ. 

Өмнөговь аймгийн Онцгой комисоос өдөр бүрийн 12.00 цагаас иргэддээ нөхцөл байдлийн мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ коронавирусээр халдварласан иргэнийг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд биеийн байдал дунд зэрэг байна, мөн энэ сарын 16-ны өдөр сэжигтэй тохиолдол нэг илэрч тухайн иргэнийг мөн ХӨСҮТ рүү явуулсан, шинжилгээний хариу гараагүй байна гэлээ. 

Эхний тохиолдлын ойрын хавьтал болох хүмүүсийг тусгаарласан бөгөөд тэдний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Мөн дам хавьтлын бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Аймгийн орлогч Ч.Баяржаргал "Нөхцөл байдал ийм байгаа учраас Өмнөговь аймгийн нийт иргэд сонор сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах шаардлага тулгарч байна. Онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тодорхойлж,  PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Аймгийн Онцгой комисс, Оюу толгойн шуурхай штабтай нягт уялдаатай ажиллаж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ