Алтанбулаг боомтоор 40.2 тонн өндөг, 41.9 тонн алим оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-17 15:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтоор өнгөрсөн 24 цагт нийт 72 тээврийн хэрэгсэл гарчээ. Үүний 14 тээврийн хэрэгслээр 980 тонн нүүрс, 24 тонн ноос, 5 тээврийн хэрэгслээр 138 тонн шир гарчээ. Тус хилийн боомтоор нийт 161 тээврийн хэрэгсэл орж ирснээс:

  • 48 тээврийн хэрэгслээр 1885 тонн барилгын материал, 
  • 10 тээврийн хэрэгслээр 105 тонн гэр ахуйн бараа, 
  • 16 тээврийн хэрэгслээр 355 тонн хүнс, 
  • 24 тээврийн хэрэгслээр 498 тонн тоног төхөөрөмж, 
  • 43 тээврийн хэрэгслээр төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, 
  • нийт 4046 тонн ачаа импортоор орж иржээ.


Хилийн боомт дахь ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна



Ханги боомтоор 69 тээврийн хэрэгслээр 6143.35 тонн нүүрс, 8 тээврийн хэрэгслээр 798.2 тонн төмрийн хүдэр гарчээ. 

Баянхошуу боомтоор 20 тээврийн хэрэгслээр 5533.82 баррель газрын тос гарсан байна. 

Бичигт боомтоор 35 тээврийн хэрэгслээр 8925.12 баррель газрын тос, 28 тээврийн хэрэгслээр 2521.8 тонн нүүрс экспортложээ.

Булган боомтоор 91 тээврийн хэрэгслээр 6583.8 тонн нүүрс экспортлосон байна. Шивээхүрэн боомтоор нүүрс ачсан 207 тээврийн хэрэгсэл гарч, ачаагүй 336 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Нүүрс тээврийн 550 жолооч БНХАУ-ын Сэхэ  хилийн боомтод PCR шинжилгээ өгөөд байна. Гашуунсухайт хилийн   боомтоор нүүрс чингэлэг ачаатай 61 тээврийн хэрэгсэл, тэвш ачаатай 139 тээврийн хэрэгсэл, нийт 200 тээврийн хэрэгсэл гарсан.

Алтанбулаг боомтоор  2 тээврийн хэрэгслээр 41.9 тонн алим, 1 тээврийн хэрэгслээр 7.8 тонн тоног төхөөрөмж, 2 тээврийн хэрэгслээр  30.6 тонн ундаа,  2 тээврийн хэрэгслээр 37 тонн зайрмаг, 1 тээврийн хэрэгслээр 31.9 тонн гахайн өөх, 2 тээврийн хэрэгслээр 40.2 тонн өндөг, 18.6 тонн сүүн бүтээгдэхүүн, 2 тээврийн хэрэгслээр 35.5 тонн тоног төхөөрөмж, нийт 21 тээврийн хэрэгслээр 263.6 тонн импортын ачаа орж ирсэн талаар ЗТХЯ-ны шуурхай бүлгээс мэдээллээ.


Холбоотой мэдээ