Нярайн эндэгдэлд дутуу төрөлт нөлөөлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-13 17:02:44

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 тохиолдол энэ сарын 01-07-ны хооронд гарсан байна хэмээн ЭХЭМҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал, нярайн эндэгдэл Ховд, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймаг, Налайх дүүрэг, Өргөө амаржих газар, ЭХЭМҮТ-д 11, 29 хоногоос 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Өвөрхангай, Орхон аймаг, Багануур дүүрэг, ЭХЭМҮТ-д 6, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Ховд аймаг, ГССҮТ, Багануур дүүрэгт 3 тохиолдол гарчээ.

Нярайн эндэгдлийн шалтгаанд дутуу төрөлт, төрөх үеийн хүнд бүтэлт, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд амьсгалын дутагдал, уушгины хатгалгаа, харвалт, 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд осол гэмтэл давамгайлж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ