UBC брэндийн бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-03-18 16:46:17

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд, Брэндийн зөвлөл болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн ажлын албаныхан хамтран UBC брэнд бий болгох ажлыг өнгөрсөн гурван сарын хугацаанд хийж байна. UBC брэнд гэдгийг тайлбарлавал:

U.vs >Увс аймаг

B.usiness > Бизнес

C.luster > Кластер гэсэн утгатай аж.

“Нутаг бүхэнд өөрийн онцлог, ялгаатай бараа бүтээгдэхүүн, ёс заншил, түүхий эд байдаг. Гэвч түүнийгээ ашигладаггүй, хөгжүүлдэггүй. Үүнийг өөрчлөн орчин үежүүлж, брэнджүүлж, сурталчлах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжийн нэг нь UBC брэндийн үйл ажиллагаа юм. Увсчууд хамтран нэгдэж өөрсдийн боломжоо ашиглан, эрэлт хэрэгцээ, үнэ цэнийг бүтээх олон бүтээгдэхүүнүүдийг нэгэн малгай брэндийн нэрээр тамгалан алдаршуулах ажил нэг алхмаар урагшилж байна” хэмээн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн 7 хоногт болсон аймгийн Засаг даргын 100 хоногийн тайлант уулзалтын үеэр онцлон хэллээ.  

Увс аймагт арвайн гурил, чацаргана, цагаан ултай гутал, зөгийн бал гэх мэт олон төрлийн брэнд бүтээгдэхүүн байдаг ба тэдгээрийг ийнхүү нэгдсэн нэг стандартад оруулж, сав баглаа боодолтой болгон зах зээлд нийлүүлэх, улмаар дотооддоо төдийгүй гадагшаа гаргах замыг эрэлхийлж байгаа. 

Уншигч та бүхэндээ UBC брэндийн бүтээгдэхүүнүүдээс доор танилцуулж байна. 


Холбоотой мэдээ