Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-18 18:27:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Н.Аннентай цахим уулзалт хийв.


Талууд уулзалтын эхэнд КОВИД-19 цар тахлын үе дэх нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 14400 тун вакцин хүлээн авснаа мэдэгдэж, тус хөтөлбөрийн томоохон хандивлагч Герман Улсад талархал илэрхийлэв.


Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгхийн төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Н.Аннен илэрхийлэв.


Сайд нар бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоны зэрэгцээ олон улсын байгууллагын хүрээнд хамтын  ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Холбоотой мэдээ