Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2021-03-19 11:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Наурызын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.


Мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна.


Эрхэм нөхөд өө!

 

Наурыз баярын халуун мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье!

Казах түмний түүхэн уламжлалт Наурыз баяр нь өлзийтэй урин цагийн эхлэл бөгөөд өдөр шөнө тэнцэж, казах түмний өвөрмөц онцлогийг улам алдаршуулах өдөр юм.

Наурыз баяр нь дорно дахины Шинэ жил, шинэхэн бүхний эхлэл билээ.  Наурыз нь буян заяа зүйл бүрээр өрнөн дэлгэрч, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх ариун цагаан өдөр хэмээн бидний өвөг дээдэс тэмдэглэн үлдээсэн байдаг.

Нарны баяр нь казах түмний хэдэн зуун жилийн турш тэмдэглэж ирсэн түүхэн баяр бөгөөд хүн бүр шинэ зорилго, тэмүүлэл дүүрэн угтах итгэл найдварын бэлгэдэл билээ.

Энэхүү баяр нь урин хаврын эхлэл төдийгүй хүн бүр үргэлж өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн, шинэ бүхнийг бэлгэддэг онцгой баярын өдөр юм.

Дэлхийн түүхэнд олон улс орнууд энэ өдрийг шинэ жил хэмээн тооцдог.

Харин бидний түүхэнд хэдэн зуун жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд хаврын эхний өдөр ахан дүүс, айл саахалтаараа уулзан золгож, ахмад настнууддаа хүндлэл үзүүлж, өнгөрсөн муу муухай бүхнийг умартан наурызын шөлөөр зочдоо дайлан өнгөрүүлдэг ёс заншилтай.

Энэ ялдамд «Ұлыс оң болсын, Ақ мол болсын! /Төр улс амгалан, Цагаан идээ элбэг дэлбэг байг/» хэмээх сайхан үгээр ерөөл өргөж, эв найрамдал, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Наурыз баярын мэндийг дахин дэвшүүлье! Ак мол болсын!

 

Холбоотой мэдээ