Нягтлан бодогч, санхүүчдийн өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-13 21:45:33
Yesukheitumur Tumurbaatar

Монгол Улсад мэргэжлийн нягтлан бодогчдын институт үүсэн байгуулагдсны 20 жилийн ойн хүрээнд Төв аймгийн салбар зөвлөл энэ сарын 9-10-нд 27 сумын 150 гаруй санхүүчдийн өдөрлөг зохион байгууллаа.

Үүгээр "Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем"-ийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар зааж, улмаар аймгийн хэмжээний төсөвт байгууллагын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг уг системд холбосон юм. Мөн нягтлан бодогч, санхүүчдийн дунд дөрвөн төрөлт спортын тэмцээн зохиожээ.

Багийн  дүнгээр 3-р байрыг  Нү.Бямбацогт ахлагчтай орон нутгийн төсвийн байгууллагууд, 2-р байрыг н.Нарангэрэл ахлагчтай зүүн бүс, тэргүүн байрыг Ю.Бямбацогт ахлагчтай улсын төсвийн байгууллагын хамт олон эзэлсэн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
 

Холбоотой мэдээ