Японы эдийн засагт 1.37 тэрбум ам.долларын хохирол учирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /NHK/. Токиогийн
Олимп, Паралимпын наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах
шийдвэрийн улмаас Япон 150 тэрбум иен буюу 1.37 тэрбум ам.долларыг алдана.
Энэ тухай “Nomura”
эдийн засагчдын судалгааны хүрээлэнгийн мэдээллийг “NHK” телевиз эш татан
мэдээлжээ.
Тус хүрээлэн нь
мэдээллээ цар тахал дэгдэхээс өмнөх дотоодын зах зээл, гадаадын жуулчдын
хэрэглээний түвшинд хийсэн дүн шинжилгээн дээр тулгуурлан гаргажээ.
Токиогийн Олимпыг
зохион байгуулагчдын зүгээс наадмын үеэр япон үзэгчдийн тоог хязгаарлах
шийдвэрийг гаргавал эдийн засгийн нэмэлт хохирол амсаж магадгүй байна.
Олимпын наадмыг
хойшлуулснаас гадна коронавирусний эсрэг авах хориг арга хэмжээтэй холбогдуулан гаргах
нэмэлт зардлын улмаас наадмыг зохион байгуулах төсөв нэмэгдсээр, 1.64 их наяд
иенд хүрээд байна.
“Токио-2020”-г зохион
байгуулах хороо Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороотой
зөвшилцөж, наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэрийг бямба
гарагт гаргасан юм.