Бразилд халдварын улмаас нас барсан хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/.
Бразилд анх удаа нэг өдрийн дотор халдварын улмаас нас
барсан 3 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.
Коронавирусний халдварын улмаас нас барсан нийт 298
676 тохиолдлоос 3251 нь сүүлийн 24
цагийн хугацаанд бүртгэгдсэн тухай Бразилын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Өдөрт халдвар авсан хүний тоо 82493-аар нэмэгдэж нийт тохиолдлын тоо 12 130
019-д хүрчээ. Халдвар авсан 10.6 сая хүн эдгэрсэн бол халдварын идэвхтэй 1.2
сая гаруй тохиолдол байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Бразилд 510 901 шинэ тохиолдол илэрсэн бол халдварын
улмаас 15650 хүн нас баржээ. Эдгээр
үзүүлэлт нь гурав дахь долоо хоногтоо дарааллан Бразилд цар тахал дэгдэж
эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.